
Хэрэглэгч захиалгын төлбөрөө баталгаажуулсан тохиолдолд хүргэлт 24-48 цагийн дотор хүргэгдэнэ. Хүргэлтийн ажилтан хэрэглэгчийн оруулсан мэдээллийн дагуу утсаар холбогдон хаягийг дахин лавлаж тодруулах тул хэрэглэгчийн зүгээс хүргэлт хийгдэх цагаар утсаа нээлттэй байлгах, хаяг дээрээ байх шаардлагатай. Хүргэлт 09:00-22:00 цагийн хооронд танд хүргэгдэх болно. Захиалсан бүтээгдэхүүн хүлээн авах хаяг, холбоо барих утасны дугаарын мэдээллийг тодорхой, үнэн зөв бөглөх бөгөөд алдаатай мэдээллээс болж үүдэн гарах хариуцлагыг хэрэглэгч өөрөө хариуцна.
see more
Төлбөр 100% төлөгдсөний дараа захиалга баталгаажиж хүргэлтэнд гарахад бэлтгэгдэнэ. Та төлбөрөө дансаар шилжүүлсэн тохиолдолд бид дансаа шалган захиалгын төлөвийг өөрчлөх тул та төлбөрөө шилжүүлсэний дараа санаа зоволгүй түр хүлээнэ үү.
see more
Хэрэглэгч захиалгаа хүлээн авснаас хойш 24 цагийн дотор буцаах боломжтой. Хэрэглэгч буруу сонголт хийсэн бараагаа захиалга хүргэгдсэнээс хойш 48 цагийн дотор өөр бараагаар солих боломжтой. Бараагаа буцаах болон солиулах тохиолдолд манай сошиал хаягуудаар холбогдоно уу. Бараагаа буцаах болон өөр бараагаар солих үед барааг ашиглаж хэрэглээгүй байх, зурж гэмтээгээгүй байх, бараа шинэлэг байдлаа алдаагүй байх, барааны иж бүрдэл бүрэн бүтэн байх, лац, шошго хөндөгдөөгүй байх шаардлагатай ба хэрвээ эдгээр шаардлагыг хангаагүй тохиолдолд буцаалт хийх болон солиулах боломжгүйг анхаарна уу! Бараа буцаах болон солиулахтай холбоотой гарах зардалыг хэрэглэгч бүрэн хариуцна.
see more